Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жингээ хасах хамгийн МУУ 6 зөвлөгөө
Турахыг хvссэн хvнд хvн бvр л бараг өөр өөрийн санал бодлоо, зөвлөгөө хэлдэг. Хоолны дэглэм, нууц жор гээд бvгд л vр дvнтэй болохыг нь гайхан зөвлөдөг. Гэвч аль нь vнэн болохыг яаж мэдэх вэ? Ямартай ч миний сонсож байснаар турах хамгийн муу 6 зөвлөгөөг энд жагсаалаа.
1. Нvvрс ус хэрэглэхгvй байх …
Нvvрс ус хэрэглэхгvй байлаа гээд vхчихгvй ч өлсөх мэдрэмж маш их төрнө. Энэ нь та ахиад vvнийг хэрэглээд эхэлбэл буцаад илvv ихээр таргалж, ходоодны өвчтэй болохын vндэс болдог.
2. Ямар ч өөх тос хэрэглэхгvй байх …
Бас л адилхан. Өөх тос чинь дайсан биш шvv дээ. Зарим өөх тос яахын аргагvй хvний эрvvл мэндэд амин чухал хэрэгцээтэй байдаг.
3. Оройн 6 цагаас хойш идэхгvй байх …
Магадгvй энэ vнэн байж болох. Гэвч олон хvмvvсийн хувьд энэ бол аймшигтай зөвлөгөө. Хоолны дэглэм сахиж байгаа vед оройн цагаар идэж болохгvй байх хэрэгтэй тухай сонсоно байх л даа. Гэвч эрvvл, зөв зохистой хооллож байвал хэзээ идэж байгаа нь тийм чухал гэж vv?
4. Цагаан хоолтой болчихвол аяндаа турчихдаг …
Нилээд олон хvмvvс энэ vгэнд хууртаж байсан. Тэртээ тэргvй мах бидний хоол хvнсний хамгийн чухал зvйл ш дээ. Тэгтэл хамаг шим тэжээлээ авдаг махыг болиулж биеэ зовоох нь турах эрvvл аргад лав тооцогдохгvй.
5. Өлсгөлөн хоолны дэглэм …
Өлсөж хоолны дэглэм барина гэдэг бол хамгийн муу. Өөрийн биеийг өлсөөх байдалд аваачна гэдэг нь дараа нь идсэн бvх зvйл биед тарга болон vлдээдэг гэсэн vг. Сайхан санаа биш л байгаа биз дээ.
6. Тураах эм уух!
Хамгийн муу арга. Энэ нь суулга өвчин тусгадаг. Учир нь ийм эмнvvдийн орц найрлаганд маш аюултай орцууд ордог. Турах гээд өвчин дээрээс нь авах хvмvvс л тураах эмийг сонгоно доо.
Та нарын дунд эдгээр бvх аргуудыг туршиж vзчихсэн хvмvvс аль хэдийн байгаа байх аа. Ямар ч байсан турна гэдэг бол өөрийгөө өлсөөнө гэдгийг нэр биш шvv. За тэгээд ер нь худлаа юм байна лээ гэсэн турах аргуудыг сэтгэгдэл дээр vлдээж бусдадаа туслаарай.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats