Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
90х60х90-д ойртох энгийн аргууд

XXI зууны тахлын тоонд таргалалт цохиж л явна. Суудлын ажил, хөдөлгөөний хомсдол, өвчин эмгэг, буруу хооллолт зэрэг олон шалтгаанаас vvсдэг таргалалт нь хvмvvсийн толгойны өвчин болоод байгаа.
Vvнтэй зэрэгцээд таргалалтаас ангижрах олон төрлийн арга гарч ирсэн. Нэг хэсэг нь хоолоо сойж ядаргаанд орж байхад нөгөө хэсэг нь төрөл бvрийн эм бэлдмэл ууж биедээ өвчин нэмж байх юм. Сайхан харагдахыг хvсэхгvй хэн байхав. Хамгийн гол нь өөрт юу хэрэгтэйг мэддэг байх хэрэгтэй. Өдөржин сандал дээр сууж таргалчихаад эм ууж турна гэвэл харганы ноосыг тvvж эсгий хийхийн vлгэр болно. Хvссэнээрээ турж, дуртай хувцсаа шилж өмсөхөд туслах хамгийн найдвартай бас энгийн арга бол хөдөлгөөн, зөв хооллолт гэдгийг бvх цаг vеийнхэн хvлээн зөвшөөрдөг. Өнөөдөр ч ч энэ байдал өөрчлөгдөөгvй. Харин ч улам батлагдсаар байгаа.

Тарган харагдахаас хэрхэн аврагдах вэ?
Махлагдуу биетай таныг саяхан тааралдсан танил чинь харчихаад “Хvvе чи чинь турчихаа юу” гэж дуу алдаж байсан уу? Тийм бол та хувцсаа тохируулж өмссөн гэсэн vг. Яг л хувцас бурхан, бие чөтгөр гэдэг шиг. Хvн бvр тэгш, сайхан бие галбиртай байх албагvй шvv дээ. Харин дутагдлыг давуу тал болгох шид хувцсанд байдаг. Тиймээс зөв хувцаслалтын аргыг өөрийн болгосон цагт бусдаас юугаараа ялгагдахав. Бас л сайхан харагдах болно. Хувцасны ид шид буюу туранхай харагдах энгийн аргуудыг сонирхуулж байна.
« Хамгийн эхний алхам бол хvн бvрийн мэддэг бараан өнгийн хувцас. Өө сэв бvхнийг далдалдаг энэ өнгө махлаг биетэй хvмvvсийн аврагч гэж болно. Харин эсрэг өнгө нь тарган биеийн “гоо сайхныг” гайхуулж өгнө дөө. Тиймээс тод өнгийн хувцаснаас татгалзах нь тарган гэдгээ нуух хамгийн амархан арга.
« Буруу галбиртай биеэ нуух бас нэг арга бол хvзvvгээ ил гаргах. Өөрөөр хэлбэл задгай энгэртэй цамц урт хvзvvтэй харагдуулдаг бөгөөд туранхай, өндөр харагдахын эхлэл болох юм.
« Махлаг биеийг улам тодотгодог зvйл бол хөндлөн судал. Ийм судалтай хувцас нь хvнийг улам өргөн харагдуулж, байгаагаас нь илvv бvдvvрvvлдэг байна. Харин та судалтай хувцсанд дуртай бол босоо судалтайг сонгох хэрэгтэй шvv.
« Биеийн доголдлыг дарах бас нэг арга бол гоёл чимэглэлийн төрөл бvрийн бvс. Хvмvvст анзаарагддаг тэр өө сэвийг дарахад бvс тус болно. Харин хэтэрхий өргөн бол улам бvдvvн харагдуулна. Гурван сантиметрээс өргөнгvй байхад л яг жор нь гэсэн vг.
« Дvvжин өмд ч бас тус болно. Ийм богино өмд нь өндөр, туранхай харагдуулдаг байна. Харин олон хуниастай эсвэл нарийн богино банзлаас татгалзах нь өөрийгөө муухай харагдахаас аврах болно.

Эрvvнээс унжсан ачаанаас салах арга
Нуухад ч хэцvv нэг зvйл бол давхар эрvv. Таргалалт явагдаж буйг хамгийн тvрvvнд илтгэдэг vvнийг бусадтай адил хувцсаар халхална гэж байдаггvй. Тиймээс даруйхан эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй. Нvvрний хэлбэрийг өөрчлөөд зогсохгvй гоо сайханд чинь халдах болно. Эмэгтэй хvнийг хvзvvний vрчлээс, давхар эрvv гутаадаг гэдэг. Тиймээс ниргэсэн хойно нь хашгирахгvйн тулд давхар эрvvнээс сэргийлэх хэрэгтэй. Ингэхийн тулд хvзvvндээ тос тvрхэх бvртээ иллэг хий. Бас өндөр дэрнээс татгалзах хэрэгтэй. Аль болох цэх унтах нь хvзvv нугарч, эрvv унжихаас сэргийлдэг. Мөн өдөр бvр зузаан ном толгой дээрээ тавиад хэсэг хугацаанд алхвал давхар эрvvнд санаа зовохгvй байж болно. Харин нэгэнт давхар эрvvтэй болчихсон бол яг одоо тvvний эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
1 . Эрvvнээс унжсан хvнд ачаанаас салахын тулд толгойгоо гэдийлгэж, эрvvгээ алгуурхан дээш өргөж, хvзvvнийхээ бvх булчинг чангал. Энэ дасгалыг 5-6 удаа давтах хэрэгтэй.
2. Доод уруулаа шvдээ харагдтал доош сунга. Энэ vед хvзvvний булчин чангарна.
З. Гараа зангидаж, эрvvнийхээ доор байрлуул. Энэ байрлалаараа амаа ангайх гэж оролд.
4. Толгойгоо зvvн тийш гилжийлгэн, зvvн мөрөө доошлуул. Энэ дасгалыг хоёр тийш тав таван удаа хийнэ.
5. Толгойгоо гэдийлгэн, доод уруулаа хамрын vзvvртээ хvргэх гэж байгаа юм шиг эрvvгээ дээш сунгана. Энэ дасгалыг таван удаа давтаарай.
6. Toлгойгоо хvчтэй гэдрэг нь болгож, урагш нь унжуулан давхар эрvvгээ цээжиндээ тулгана.
7. Давхар эрvv, хvзvvний арьсанд тослог ихтэй тvрхлэг тvрхэнэ. 5-7 минут болоод шингээгvй тосыг цаасаар арчиж ав.
8. Давхар эрvvн дээрээ 7 хоногт 2-3 удаа тэжээлийн бигнvvр тавина.

Мартах зvйлсийн жагсаалтыг пиво, чипс тэргvvлнэ
Идэж байгаа зvйлсээсээ болж таргалалт гэсэн зовлонтой учрахгvйн тулд өөрийгөө удирдаж сурах хэрэгтэй. Мөрөөдөл болсон 90х60х90-д бага багаар хvрэхийг хvсвэл хоол хvнсэндээ анхаарал хандуулъя. Зарим нэг хvнс таргалалтыг дэмждэг амин дэм болж байхад нөгөө хэсэг нь тvvний дайсан болдог. Бидний идэх дуртай ихэнх амттан тарган болохын эх vндэс болдог гэдгийг хvн бvр мэддэг ч татгалзаж чаддаггvй. Алийн болгон шvлсэндээ захирагдан өөхөө нэмж, таргалалтыг тэжээж явах билээ. Тиймээс дуртай бvхнээсээ татгалзаад vзье. Мэдээж vхчихгvй л байх. Хамгийн эхлээд хоол хvнснийхээ калорийг 500-800 болгон багасга. Ингэхийн тулд таны дуртай гурилан бvтээгдхvvнvvд, төрөл бvрийн чихэр, шоколад зэрэг нэлээд олон төрлийн амттан тань хасагдах болно. Сэтгэлээр унах хэрэггvй. Ингээд ч зогсохгvй ээ. Дэлгvvрт оронгуут нvдэнд чинь харагддаг йогурт, өндөг, шош, бяслаг, майонез зэргээс татгалзах хэрэгтэй. Харин гадил, пицца, архи, пиво, чипс зэргийг бvрмөсөн мартах зvйлсийнхээ тоонд оруул. Турж, гоолиг сайхан болохыг vнэхээр л хvсч байгаа бол шvv дээ. Энэ бvхний оронд төрөл бvрийн ногоо, тахианы мах, жимс жимсгэнийг өдөр тутмын хvнсэндээ хэвшvvлж чадвал амжилт олохын эхлэл болно.

Харин их идvvлэх гээд байдаг дуршил дайсанг хэрхэн бууруулах вэ?
-Хоол идэхийн өмнө аяга рашаан ус эсвэл улаан лоолийн шvvс уу
-Том биш жижгэвтэр тавганд хоолло. Тэгвэл хоолны орц их юм шиг санагдана
-Хоолондоо нэмэлт амтлагч, халуун ногоо хэрэглэх хэрэггvй
-Хоолоо удаан зажилж ид
-Дэлгvvрээр явж худалдаа хийхдээ зориуд цатгалан очиж бай
-Хэрвээ vдийн хоол хvртэл тэвчихгvй бол чихэр ид
-Vдийн хоолондоо заавал ногоо хэрэглэ
-Хоол идмээр санагдаад байвал шvдээ угаачих. Энэ нь хоол идэх дуршлыг багасгадаг
-Өдөр бvр алим идэж, тараг ууж бай
-Нэг өдөр идэх ёстой хоолныхоо 80%-ийг өглөө, өдрийн хоолондоо ид
-Бариу өмд, даашинз сонгон өмс

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats