Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хvслээ хязгаарлах 12 арга
Шөнө юм идэж байхгvй хэмээн мянгантаа өөртөө амлалт өгдөг ч ихэнх хvн vvнийгээ биелvvлэх нь ховор. Хэрвээ та унтахаасаа өмнө юм иддэг муу зуршилтай бол ямар vр дагавар авчирдагийг мэдэх vv? Унтахаасаа өмнө юм идсэнээр хоол боловсруулах эрхтэн ачааллаа дийлэхээ больж, унтаж байхдаа муухай зvvд зvvдлэх, нойргvйдэх зэрэг биед ямар нэгэн зовиур vvсгэдэг. Тэгвэл vvнээс ангижрах 12 аргыг танд санал болгож байна.
1. Шингэн зvйлээр ходоодоо хуураа¬рай. Хэрчим нимбэгтэй цэвэр ус, улаан лоолийн шvvс эсвэл ногоон цайг нэг аяга уухад хангалттай. Хоосон ходоодыг тань шингэн зvйлээр дvvргэж таны өлийг дарна.
2. Халуун устай ваннд суугаарай. Биед хуримтлагдсан илvvдэл шингэнийг хөлсний булчирхайгаар хөөн гадагшлуулах төдийгvй хоолны дуршилыг багасгаж, тайвшруулна.
3. Хэрвээ тэвчээр тань алдраад байвал хөнгөн дасгал хийгээрэй. Дасгал хийснээр юм идэх бодлыг тань замхруулах төдийгvй илvvдэл илчлэгийг хайлуулах болно. Тvvнчлэн дасгал хийсний дараа хоол идэх дуршил тань аль хэдийн алга болсон байх ч ачааллаа хэтрvvлбэл унтахад хvндрэлтэй болно гэдгийг анхаар.
4. Хоолны зуршлыг сайхан vнэрээр дарж болдог. Юм идмээр санагдсан vедээ жимсний хальс, vнэрт лаа асаах эсвэл ямар нэгэн цэцэг, жимсний vнэртэй тос, vнэртэй ус зэргийг vнэртвэл нойрсох хvртлээ идэх хvслээ мартах болно.
5. Хоолны дараа амттан идээрэй. Ингэснээр таны сэтгэл санаа өөдрөг байх төдийгvй дахиж юм идэх хvсэл төрөхгvй.
6. Хоол идэж байхдаа хоол амтлагч элдэв халуун ногоо хэрэглэхгvй байж занш. Учир нь хоол идсэний дараа ч хооллох дуршилыг улам нэмэгдvvлдэг байна.
7. Илчлэг ихтэй бvтээгдэхvvнийг нvдэнд харагдахаар газар тавьж болохгvй. Vvний оронд жимс, ногоогоо ил гаргаж тавь. Тэвчээр алдран идсэн ч танд хор болохгvй.
8. Унтахаасаа өмнө агаарт гар. Энэ нь хоол идэх хvслийг тань сатааруулах ч эрvvл агаар хоолны дуршилыг нэмэгдvvлдэг муу талтай. Орой салхинд гараад ирмэгцээ шууд орондоо орохоор цагаа тохируул.
9. Бохь зажил. Хамгийн гол нь чихэргvй, жимсний бохь байх нь чухал. Аман дахь зажилж буй амтлаг зvйл нь хоол идэх хvслийг бууруулж ходоодыг тань хуурах сайхан арга болно.
10. Шvдээ цэвэрлэ. Шvдээ угаасны дараа юм иддэггvй зуршилтай болох хэрэгтэй.
11. Өөрийгөө хамгийн гоолиг, сайхан гэж бод. Ийм сайхан хvvхнvvд шөнө дөлөөр хоол иддэг билvv?
12. Хэрвээ хvслээ барьж чадахгvй байгаа бол гоёмсог сэтгvvл vз. Гоолиг сайхан бvсгvйчvvдийг хараад эмэгтэйчvvд болсон хойно ийм болох юмсан гэсэн хvсэл төрөх нь лавтай. Тэдний юм идэх хvсэл бvрмөсөн замхрах болно.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats