Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Нvvрээрээ яаж турах вэ?

Хvvхнvvд өгзөг, бэлхvvсээрээ таргалчихвал яаж ийгээд хувцсаараа далдалчихдаг. Харин давхар эрvv, болцгор хацраа нуух аргагvй. Нvvрээрээ турах хvсэлтэй маш олон бvсгvйчvvд байдаг. Тэдэнд манай зөвлөгөө таалагдах байх. Та сарын дараа л vр дvнг нь мэдэж эхэлнэ.

Давхар эрvv, унжсан хацар бий болох шалтгаанууд:
1. Булчингийн сулрал
2. Илvvдэл жин
3. Удмын болон олдмол бөгтгөр нуруу
4. толгойгоо унжуулж явдаг муу зуршил
5. Хэвтэж байгаад ном унших
6. Гэнэт турах эсвэл жин нэмэх /ялангуяа 40 - 45 наснаас хойш таргалах болон турах, vед ажиглагдана. /


Давхар эрvv нь бамбай булчирхайн vйл ажиллагаа алдагдсанаас vvсэж мэдэх тул эмчид заавал хандах хэрэгтэй. Vvнээс урьдчилан сэргийлэх аргуудад:
1.Зөв хоолны дэглэм
2.Тусгай дасгал сургуулилт
3.Намхан дэртэй унтах
4.Толгойгоо цэх шулуун өргөж явах

Өглөөний иллэг дасгал
Алчуурын тусламжтайгаар давхар эрvvнд болон унжсан хацранд иллэг хийж болно. Эмийн ургамлын ханданд алчуураа норгоод захаас нь бариад огцом эргvvлж нилээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр vзvvрээс атган эрvv рvv давтамжтайгаар зөөлөн цохино.
Ургамлын ханд бэлтгэхэд: Балжингарам, далдуу модны цэцэг, шар дэрс, мянган навчит зэрэг ургамлын аль нь ч болно. Бэлтгэхдээ нэг хоолны халбага хатаасан ургамлыг хагас аяга буцалсан усанд хийж 20 минут хандлах буюу урьд өдөр нь бэлтгэсэн байх ёстой.
Vйлчилгээний vр дvнг тvргэсгэхийн тулд ургамлын хандаа давстай усанд дvрээд /нэг хоолны халбага далайн давс, эсвэл иоджуулсан давсыг нэг литр усанд уусгана/ дээрхийн адил массаж хийнэ. Гэхдээ ийм тохиолдолд арьсныхаа онцлогт тохируулан хандаа бэлтгэх нь чухал. Жишээлбэл Та хуурай арьстай бол ханд хэвийн болон тослог арьстай бол уусмал арай өтгөн гашуун байх бөгөөд эмчилгээ массаж хийсний дараа нvvр хvзvvндээ тохирох тосыг тvрхээрэй.
Харин хацрын хялгасан судас өргөссөн хvмvvст температурын огцом өөрчлөлт осолтой тул болгоомжилно уу. Тиймээс хандны уусмалын хэм тасалгааны хэмтэй адил байх ёстой.


Хоёр бvрдэлт дасгал: урт ба богино
Энэ дасгалыг хийснээр та нvvрнийхээ булчинг чангаруулахын зэрэгцээ хvзvvний нугаламын булчингаа хөгжvvлэх боломжтой юм. Vvний тулд толины өмнө суугаад илvvдэл өөхтэй, унжсан арьстай хэсэгтээ тос тvрхэх эсвэл лосьоноор арчингаа массаж хийх юм.
Тавхан минут. Энэ дасгалыг гэртээ, мөн ажил дээрээ хийхэд ч тохиромжтой.
1. Эрvvгээрээ хөдлөнө. Толгойгоо хойш нь гэдийлгэн доод уруулаараа дээд уруулаа давуулах маягаар эрvvгээ урагш нь тvрнэ.
2. Шvдээ зуугаад доод уруулаа эрvvндээ хvргэх гэж байгаа мэт сунга
3. Амаа жимийн хvзvvнийхээ булчинг чангалаад дараа нь сулла
4. Ширээ тохойлдон гараа атгаж эрvvгээ тул. Дараа нь толгойгоороо гар луугаа хvчтэй дар. Хэсэг хугацаанд бариад сулла. Хөдөлгөөн дээш доош чиглэлтэй байх ёстой. Vргэлж суугаа ажил хийдэг хvмvvст энэ дасгал гайхалтай тохирно.
5. Толгойгоо бөхийлгөн /эрvvний хонхорхой эгэмд тулах ёстой/ гараа хvзvvнийхээ ард авах болно. Дараа нь толгойгоо гараараа дарсан чигтээ хvчлэн өргөхийг хичээнэ.
6. Толгойгоо зvvн тийш хазайлган зvvн мөрөндөө чихээ хvргэнэ. Баруун гараа баруун чамархай дээрээ тавина. Одоо гараа хөдөлгөлгvйгээр, толгойгоороо тvрэн баруун мөрлvvгээ хазайна. Толгой баруун мөрөн дээр ирэнгvvт зvvн гараа тавина. Ийм зарчмаар vргэлжлvvлнэ.
7. Толгойгоо бөхийлгөн эрvvгээрээ баруун болон зvvн мөрөндөө хvрнэ.
8. Зvvн хацар дээрээ алгаараа даран толгойгоо баруун тийш эргvvл дараа нь гараа дарсан чигтээ толгойгоо буцааж эргэ. Гараа солин чиглэлээ өөрчил. Зvг бvр лvv 5-10 удаа давтан хий.

“Нvvрээ зурцгаая” бvрдэл дасгал
Уг дасгал нь өмнөх дасгалаас тооны хувьд цөөн, илvv хvнд хэцvv ч vрчлээ нугалааг илvv тэнийлгэхээс гадна бие галбир, ууц нуруу, алхаа гишгээг засах зэрэг хамрах хvрээ ихтэйгээрээ онцлог.
1. Амандаа харандаа /мөчир, / зуугаад агаарт өөрийнхөө нэр эсвэл дуртай vгээ vсэг нэг бvрчлэн уйгагvй нямбай бич. Vvнд хамгийн vр дvнтэй нь М vсэг юм.
2. Босож цээжээ цэхлээд хоёр гараа зөрvvлэн мөрөн дээрээсээ атга. Мөрөн дээрээ сайн дарж хамаг хvчээрээ хvзvvгээ дээш нь сунга. Эцсийн цэгт нь тултал зvтгээд амьсгаа гvнзгий аваарай. Амьсгаагаа тvгжин 10 тоолоод аажуухан гаргаж бие сулла.
3. Гараа ташаан дээрээ тавьж мөр, цээжээ цэхлэн толгойгоо цээж рvvгээ бөхийлгөн зогсоно. Эрvvгээ баруун мөр vрvvгээ алгуур эргvvлээд дараа нь толгойгоо өргөн эрvvгээ баруун мөрөн дээрээ авчираад дахин бэлдэх байдалд орно. Эмч нар гэмтэл бэртэл авахаас болгоомжлон тойруулан эргvvлэх хөдөлгөөнийг хориглодог боловч болгоомжтой хийж болно. Хэрэв толгой эргээд эхэлбэл нvдээ аниарай.
4. Уруулаа цорвойлгон эгшиг vсгvvдийг чангаар дуудах оролдлого хий. Vсгийн байрлал чухал биш бөгөөд харин ч байрыг нь сольж дуудах нь илvv vр дvнтэй. А Э О Ө V И Ю Я
Эдгээр дасгалын vр дvнг та сарын дараа мэдрэх болно. Мэдээж дасгал хийж байх хугацаандаа хоол ундаа зөв тохируулан хэрэгтэйг сануулах нь илvvц бизээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats