Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Таргалахгvйн тулд удаан идэх хэрэгтэй!
Хурдан идэх тусам биеийн жин нэмэгдэх хандлагатай байдаг гэж Японы Нагоя хотын эрдэмтэд vзэж байна. Судалгаанд тус улсын 4700 хvнийг хамруулжээ. Хоол идэх хурдыг ойролцоогоор 5 тvвшинд хуваасан байна:
1. Хурдан
2. Нилээн хурдан
3. Жирийн
4. Нилээн удаан
5. Удаан
Эрэгтэй хvнд эталон-загвараар дундаж тоон vзvvлэлтийг: өндөр - 168,3см, жин – 64,8 кг, хооллох хурд жирийн гэдгээр авсан байна. Эмэгтэй хvнд эталон- загвараар дараахь vзvvлэлтийг авчээ: өндөр-156,6 см, жин-52,8кг, “хурдан”, хооллох хурд “жирийн”. Судалгааны явцад дараахь зvйл ажиглагджээ: эрчvvдийн хооллох хурд “хурдан” байхад тэдний биеийн жин нь нормоосоо бараг 4 кг-аар их гарав. Харин “удаан” иддэг хvмvvсийн биеийн жин нь нормоосоо бараг 3 кг-аар бага гарсан байна. Эмэгтэйчvvдийн хувьд бас дээрх зvйл ажиглагджээ: “хурдан” иддэг нь 3,2 кг-аар нэмэгдсэн байхад, “удаан” иддэг нь 2,7 кг-аар хасагдсан байна.
Энэхvv vр дvнг судлаачид дараахь байдлаар тайлбарлаж байна: хоолыг хурдан идэхэд бие организмд илvvдэл хэмжээний гормон болон инсулин ялгардаг. Энэ нь таргалалтанд нөлөөлж байна гэсэн дvгнэлтийг хийжээ. Тиймээс хvvхэд байхаас нь хоолыг удаан идvvлж сургах нь зvйтэй гэж судалгааны бvлэгт орсон хоол судлаач, эрдэмтэн профессор зөвлөж байна
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats